本文的核心语法应用在于动词不定式后缀-х的多样化表达。它不仅作为动词名词化形式存在,还能结合格后缀(如-хтай表示“关于/与之相关”,-хын用于指派指令),在行政文书中高效地组织职责、法律规定及流程说明。 |
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.
首都已宣布将2026年定为“支持企业家年”。
Энэ хүрээнд тендерт оролцох иргэн, ААН-д зориулсан “Open procurement” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
在此框架下,为参与招标的公民和企业组织了“公开采购”培训及开放日活动。
Өнөөдрийн арга хэмжээнд 700 ААН бүртгүүлжээ.
共有700家企业报名参加了今天的活动。
Сургалтаар хэлэлцүүлэгдсэн асуудлын талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул мэдээлэл өглөө.
首都首任负责经济发展和基础设施事务的副长官特·达瓦达莱、国家采购局局长策·巴特宗勒就培训中讨论的问题提供了信息。
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2025 онд нийслэлийн хэмжээнд 567 төсөл, арга хэмжээг төлөвлөн 92 хувийн амжилттай буюу 519 арга хэмжээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.
首都首任负责经济发展和基础设施事务的副长官特·达瓦达莱表示:“2025年,全首都范围内计划开展567项项目和活动,其中519项已成功选定承包商,完成率为92%。
Үүнээс 505 буюу 97 хувьд нь дотоодын ААН-үүд, 14 нь буюу 3 хувьд нь гадаадын ААН шалгарчээ.
其中,505项(即97%)由国内企业中标,14项(即3%)由外国企业中标。
Эдгээр төсөл, арга хэмжээг салбараар нь авч үзвэл авто замын салбарт 48, барилга байгууламж 44, барилгын засварт 110 төсөл арга хэмжээнд гүйцэтгэгчийг шалгаруулан ажиллалаа.
从这些项目和活动的行业分布来看,已选定并实施的项目包括:道路部门48项、建筑结构44项、建筑维修110项。
2026 онд орон нутгийн болон төрийн худалдан авах хуулийн дагуу 1.1 их наядын 200 төсөл арга хэмжээнд шалгаруулалт хийнэ.
2026年,将根据地方及国家采购法,对价值1.1万亿图格里克的200项项目和活动进行招标选拔。
Үүнээс 102 төсөл арга хэмжээг нээлттэй зарлаад байна.
目前,其中102项项目和活动已经公开发布。
Хуульд заасны дагуу тавдугаар сарын 30-наас өмнө амжилттай шалгаруулсан байх ёстой.
根据法律规定,必须在5月30日之前成功完成选拔工作。
Бид гуравдугаар сарын 15-ны дотор бүх худалдан авалт, үйлчилгээгээ зарлахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон” гэлээ.
首都长官(市长)已指示我们,要在3月15日之前公告所有的采购和服务项目。”
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогчдод цахим системээр тендерт хэрхэн оролцох, хэрхэн алдаагүй зохион байгуулж, илгээх талаар сургалт хийх хүсэлт ирсэн.
国家采购局局长策·巴特宗勒表示:“首都采购局提出了请求,希望为投标者就如何通过电子系统参与投标、如何无误地组织和发送投标文件进行培训。
Төрийн худалдан авах ажиллагааны газар нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт, хөгжүүлэлтийг хариуцдаг.
国家采购局负责国家采购电子系统的使用和开发。
Энэ хүрээнд нийт ААН-д тендерт оролцоход юу анхаарах вэ, ямар материал бүрдүүлэх вэ, тус цахим систем дээр анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө.
在此框架下,我们向所有企业提供了关于参与投标时的注意事项、所需准备的材料以及该电子系统的关注要点等信息。
Систем хэвийн ажиллаж байна.
目前系统运行正常。
Зохион байгуулалтын зарим асуудлаас ачаалал үүсэх тохиолдол бий.
但在某些组织性问题上,偶尔会出现负载过重的情况。
Тухайлбал, захиалагч байгууллагууд даваа гарагийн 09:00 цагаас бүх тендерээ нээхээр зарладаг.
例如,招标方机构通常宣布在周一上午09:00开启所有招标。
Манай систем цагт 200 тендер нээхэд ямар ч ачаалалгүй байдаг.
我们的系统在一小时内开启200个标书时是没有任何压力的。
Гэвч даваа гарагийн өглөө тендер зарлахаар амралтын өдрүүдэд лавлагаа гаргадаг бусад байгууллага амардаг учраас оролцогчгүй тендер шалгаруулалт болох гээд байдаг.
然而,由于在周一早上发布招标,而提供证明材料的其他机构在周末休息,这往往会导致出现无参与者的招标情况。
Үүнээс болж аль аль талдаа ажлаа алдах болдог.
这导致双方都会蒙受工作损失。
Төрийн байгууллагууд даваа гарагийн өглөө тендер шалгаруулалтаа зарлалгүйгээр бусад цаг, өдрүүдэд нээх хэрэгтэй.
政府机构不应在周一早晨发布招标,而应在其他时间或日期开启。
Манай системд ТЕГ-аас шалгалт хийхэд “Тендерийг урьдчилаад илгээсэн тохиолдолд нээж харах ямар ч боломжгүй” гэж дүгнэсэн.
国家情报总局对我们的系统进行检查后得出结论:“在投标文件提前发送的情况下,根本无法预先开启查看”。
Тэгэхээр ААН-үүд түрүүлээд илгээвэл мэдээллээ алдахгүй учраас урьдчилаад илгээж байхыг хүсье” гэв.
因此,企业如果提前发送投标文件,信息是不会泄露的,希望大家能提前发送。”
Өнөөдрийн сургалтаар худалдан авах гэрээний хүрээнд урьдчилгаа төлбөр олгох нөхцөл, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, түүнийг олгохдоо шаардагдах баталгаа гаргах журам, баталгааны хэлбэр, хүчинтэй хугацаа, мөн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу ашиглах, тайлагнахтай холбоотой захиалагч болон гүйцэтгэгч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тайлбарлалаа.
在今天的培训中,详细解释了采购合同框架下的预付款发放条件、预付款额度、发放预付款时所需的担保办理程序、担保形式、有效期,以及与预付款专款专用和报告相关的招标方与承包方各方的权利、义务和责任。
Мөн урьдчилгаа төлбөрийг олгосон тохиолдолд гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хуульд заасан үндэслэлээр баталгааг орлого болгох нөхцөл, түүнчлэн урьдчилгаа төлбөртэй холбоотой нийтлэг гардаг алдаа, анхаарах асуудлын талаар бодит жишээтэйгээр мэдээлэл өгөв.
此外,还结合实际案例,提供了关于发放预付款后的合同履行监督、根据法律规定将担保转为收入的条件,以及与预付款相关的常见错误和注意事项等信息。
Энэхүү мэдээлэл нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах, төрийн худалдан авах ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
这些信息旨在减轻企业的财务负担,并增加其积极、负责地参与国家采购活动的机会。
Барилгачдын холбооноос бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор цаашид зарлах тендерүүдэд урьдчилгаа олгох хүсэлт гаргасан юм.
建筑商协会就筹备工作衔接事宜,提出了在今后发布的招标中发放预付款的请求。
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 43 дугаар зүйл /Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа/-д заасны дагуу худалдан авах гэрээнд урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг тусгасан тохиолдолд гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох боломжтой бөгөөд уг төлбөрт баталгаа гаргуулахаар хуульчилсан байдаг.
根据《国家及地方财产资金采购货物、工程和服务法》第43条(预付款及其担保)的规定,若采购合同中包含了预付款发放条款,则可以向承包商发放预付款,且法律规定必须为此项支付提供担保。
Эдгээр хуулийн зүйл, заалтад нийцүүлэн тендерт оролцогч нарт урьдчилгаа төлбөр олгож, ажлын тендер зарлахаар боллоо.
根据这些法律条款,已决定向投标参与者发放预付款,并发布工程招标公告。

