发布信息

蒙古国皮革企业负责人谈行业困境

作者:本站编辑      2026-04-19 00:46:26     0
蒙古国皮革企业负责人谈行业困境
引自:蒙古国日报
本文核心语法:被动语态变形,即在动词词干后附加尾缀-гд, -гд, -лд等,用以表达动作的承受。

Арьс ширний салбарын дэлхийн зах зээлийн чиг хандлага болон дотоодын нөхцөл байдлын талаар "Булигаар" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттүшигтэй ярилцлаа.

就皮革行业的全球市场趋势及国内现状,采访了布利嘎尔股份有限公司执行董事博·巴特图希格。

-Манай улсын хувьд арьс, ширний боловсруулалт, зах зээл бусад орнуудтай харьцуулахад хөгжил тааруу байгаа. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-对我国家而言,皮革加工和市场与其他国家相比发展较弱。其中的原因是什么?

-Үхрийн арьсаар жишээ авбал, манай улсад жилд 800 мянгаад толгой үхэр нядалдаг гэсэн статистик мэдээлэл бий.

-以牛皮为例,有统计数据显示我国每年屠宰约80万头牛。

Гэтэл үүнээс 200-300 мянган ширхэг арьс л түүхий эдийн төвлөрсөн зах дээр төвлөрөөд, арьс ширний салбар луу орж байгаа.

然而,其中仅有20万至30万张皮集中在原材料集中市场并进入皮革行业。

Бусад арьс нь хаягдаж, зах зээлийн эргэлтэд орж чадахгүй байгаа гэсэн үг.

这意味着其他的皮都被废弃了,无法进入市场流通。

Үүний учир шалтгаан нь юу вэ гэвэл, түүхий эдийн чанартай холбоотой.

究其原因,这与原材料的质量有关。

Ер нь дэлхий дээр арьс ширний хэрэглээ асар багассан.

总的来说,全球皮革消费大幅减少。

Савхин куртик өмсдөг хүн байхгүй болсон.

已经没有人穿皮夹克了。

Арьсан гутал өмсөхөө больчихлоо.

人们不再穿皮鞋了。

Бүх хувцсыг даавуун болон синтетик материалууд орлочихлоо.

所有的服装都被布料和合成材料取代了。

Ингээд эрэлт багассан байна.

就这样,需求减少了。

Тэгэнгүүт дагаад дэлхий дээр арьс ширний үнэ уначихаж байгаа юм.

随之而来的是全球皮革价格的下跌。

Мөн нэг өрөөсгөл ойлголт их байгаа нь ганцхан манай улс мал аж ахуйн орон учраас маш их арьс, шир байдаг, бусад газар байдаггүй юм шиг ярьдаг.

此外,还存在一种很普遍的片面认识,即认为只有我国是畜牧业国家才有大量皮革,而其他地方似乎没有。

Гэтэл хүн төрөлхтөн мах л идэж байгаа шүү дээ.

但人类终究是要吃肉的。

Өнөөдөр хүн төрөлхтний номер нэг хүнс бол үхрийн мах.

如今牛肉是人类的第一大食品。

Мах идэж байгаа юм чинь үхрийн арьс гарч л таараа.

既然在吃肉,牛皮自然就会产生。

Улс болгон л махаа иднэ, ингээд малын арьсаа өөрсдөө ямар нэгэн байдлаар боловсруулна.

每个国家都会吃肉,并以某种方式自行加工畜皮。

Харин манайд энэ тогтолцоо алдагдаад маш олон жил болчихлоо.

然而,我国的这种体系已经缺失很多年了。

Яаж байна вэ гэхээр, бид мах идээд л байдаг, арьс нь гараад л байдаг.

情况是这样的:我们一直在吃肉,皮也一直在产生。

Гэвч яг арьсаар нь хийх ёстой хувцсаа дандаа импортоор авч байгаа.

但是,本该用皮制作的衣服我们却始终依靠进口。

Эдгээр шалтгаануудын улмаас түүхий эдийн зах зээл манайд уначихлаа.

由于这些原因,我们的原材料市场垮掉了。

Үндсэндээ түүхий эдийг хэн ч хайхрахгүй явсаар байтал чанаргүй болчихсон.

基本上,由于原材料长期无人问津,质量已经变差了。

Буцаад түүхий эдээ худалдаж аваад, үнийг нь өсгөе гэхээр чанар нь өсдөггүй.

即使想重新收购原材料并提高价格,质量也提不上去。

Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийнх нь үнэ адилхан хямдарчихаад байгаа.

不过,在全球市场上,原材料的价格同样在下跌。

-Тухайлбал, ямар улсын жишээ байна вэ?

-具体来说,有哪些国家的例子?

-Бразил, Колумб зэрэг Өмнөд Америкийн улс орнууд маш их үхрийн фермтэй.

-巴西、哥伦比亚等南美洲国家拥有大量的养牛场。

Дэлхийн үхрийн махны 40 хувийг тэр бүс нутгаас хангаж байгаа.

该地区供应了全球40%的牛肉。

Энэ утгаараа үхрийн махыг дагаж үхрийн аж ахуй хөгжсөн.

从这个意义上说,养牛业是伴随着牛肉需求而发展的。

Жишээ нь, Бразил улсад нэг килограмм үхрийн арьсны дундаж үнэ нь монгол мөнгөөр 570 орчим төгрөг байна.

例如,在巴西,一公斤牛皮的平均价格按蒙古币折算约为570图格里克。

Харин бид өнөөдөр нэг ширхэг арьсыг 10 мянган төгрөгөөр авч байгаа гэж дунджилбал 550 төгрөг болж байна.

而我们今天如果按每张皮1万图格里克的平均价收购,折合单价约为550图格里克。

Харин үйлдвэрлэгч бидэнд ямар асуудал тулгардаг вэ гэвэл 100 ширхэг үхрийн ширийг үйлдвэртээ аваад, 40 хувийг нь хаядаг.

但我们生产者面临的问题是,工厂收购100张牛皮,其中40%会被扔掉。

Өөрөөр хэлбэл, 40 хувь нь ямар нэгэн байдлаар арьсан матерал болох боломжгүй ирж байна гэсэн үг.

换句话说,送来的皮有40%因各种原因无法加工成皮革材料。

Үүнээс гарах гарц бол махнаас арьсыг нь хуулж авдаг махны үйлдвэрүүд хөгжих хэрэгтэй.

解决这一问题的出路是需要发展能将皮从肉上剥离的肉类加工厂。

Манайх нийт нядалж байгаа малынхаа 90 хувийг нь хээрийн аргаар нядалдаг учраас маш их гар ажиллагаатай байдаг.

因为我国90%的屠宰采用野外方式,手工操作非常多。

Энэ нь арьсан дээр өртөг нэмж, чанарыг нь муутгадаг.

这增加了皮的成本,并损害了其质量。

-Түүхий эдээ түүхийгээр гадагшаа гаргах боломжгүй юу гэдэг зүйл мөн яригддаг?

-也有人讨论,原材料难道不能以生皮形式出口吗?

-Түүхий эдээ түүхий чигээр нь гадагшаа гаргаж болно.

-原材料可以以生皮形式出口。

Харин гадагшаа гаргах уу гэдэгт техникийн зохицуулалт хэрэгтэй.

但对于是否出口,需要技术规范。

Энэ зохицуулалт манайд одоо мөрдөгдөхгүй, цуцлагдсан.

这种规范在我国目前并未执行,已被取消。

Хууль эрх зүйн хувьд хэн ч манай улсад ирээд түүхий эдээ өөрийнхөө хүссэн газар луугаа аваад явж болно.

从法律上讲,任何人都可以来到我国,将原材料运往他们想去的任何地方。

Гэвч хэн ч авахгүй байгаа.

但没有人买。

Манай Монголоос яагаад түүхий эд авахгүй байна вэ гэвэл чанар нь муу.

为什么不从蒙古收购原材料,是因为质量差。

Арьс, ширний чанар нь сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй.

除非皮革质量得到改善,否则我国的原材料永远不会进入流通循环。

Одоо бол "Шаварт унасан шарын эзэн" гэдэг шиг хэдэн үндэсний үйлдвэр нь үүнийг авахаас өөр гарцгүй байгаа.

现在就像谚语说的“深陷泥潭之牛的主人”一样,几家民族工厂除了收购这些皮外别无选择。

Нөгөө талаар манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай.

另一方面,我国气候寒冷。

Мөн өргөн уудам газар нутгийн нөлөөллөөр түүхий эд нэг дор бөөгнөрөхөд асар их зардалтай.

此外,受广袤领土的影响,将原材料集中到一处的成本极高。

Баруун аймагт малаа нядлаад, арьс нь Улаанбаатар хотод ирэхэд хэчнээн хол замыг туулах вэ гэдгээс эхлээд асуудал үүснэ.

从西部省份宰杀牲畜到皮运抵乌兰巴托,路途遥远首先就是个问题。

Нэг үхрийн шир 18-20 кг байдаг.

一张牛皮重18至20公斤。

Овор багатай биш шүү дээ.

体积可不小。

Ингээд бүх өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад монгол түүхий эдийн өрсөлдөх чадвар унаад байгаа.

因此,与所有发达国家相比,蒙古原材料的竞争力正在下降。

Жишээ нь, Бразил улс гэхэд 150 сая хүн амтай.

例如,巴西拥有1.5亿人口。

Их хэмжээгээр мах хэрэглэж, экспортолж байна.

大量消费并出口肉类。

Далайд гарцтай.

拥有出海口。

Нэмүү өртөг бага шингэсэн учраас дэлхий дээр өрсөлдөх чадвартай байна.

由于附加值较低,因此在国际上具有竞争力。

Ер нь бусад улс оронд тогтолцоо нь байна.

通常其他国家都有完善的体系。

Жишээ нь, би америк хүн байсан бол Монголоос түүхий эдээ 500 төгрөгөөр авах уу, Бразилаас 570 төгрөгөөр авах уу гэвэл Бразилыг л сонгочхоод байгаа гэсэн үг.

例如,如果我是美国人,是花500图格里克买蒙古的原材料,还是花570图格里克买巴西的,我肯定会选择巴西。

-Бусад түүхий эдийн тухайд адилхан гэсэн үг үү?

-也就是说其他原材料的情况也一样吗?

-Тийм ээ. Хонины арьс бол бүр өрсөлдөх чадвар муу.

-是的。羊皮的竞争力甚至更差。

Хонины арьсаар юм хийх ямар ч боломж байхгүй.

用羊皮制作产品几乎没有任何可能。

Учир нь манай улсад 8-9 сая ширхэг хонины арьс жилд гардаг.

因为我国每年产生800万至900万张羊皮。

Үүнээс нэг сая орчим нь л үйлдвэрүүдийн хаалгаар орж байгаа.

其中仅有约100万张进入工厂大门。

Шалтгаан нь түүхий эдийн чанар муу.

原因是原材料质量差。

Хонины ноосыг нь авч тушаагаад, давхар арьсыг нь боловсруулбал эдийн засгийн үр ашигтай бараа шүү дээ.

如果把羊毛收集上交,同时再加工羊皮,这本应是具有经济效益的商品。

Гэвч өнөөдөр ноос нь ч тэр, арьс нь ч тэр үнэгүй учраас эрэлтгүй болж байна.

但如今无论是毛还是皮都一文不值,因此没有需求。

Манай улсад жилд найман сая арьс жалганд хэвтэж байна.

我国每年有800万张皮躺在沟壑里。

Үүнд бага хэмжээний өртөг тавихад тэр нь тээврийн зардлаа нөхөөд, Улаанбаатарт цуглаж байх ёстой.

如果给定一个较低的价格,它应该能抵消运输成本并汇集到乌兰巴托。

Гэтэл үүнд хэн ч мөнгө гаргахыг хүсэхгүй байна.

然而没有人愿意为此出钱。

Дэлхий дахинд ч тэр, манайд ч тэр хэн ч сонирхохгүй байна гэсэн үг.

也就是说,无论在全球还是在国内,都没有人感兴趣。

Мөн манайх хүйтэн сэрүүн уур амьсгалтай учраас хонины арьс асар их тостой байдаг.

此外,由于我国气候寒冷,羊皮含油脂极高。

Тэр тосыг арьснаас нь салгаж авна гэдэг процессын хувьд явцуу, технологийн хувьд өндөр үнэтэй химийн бодис шаарддаг.

从皮中去除油脂的过程非常复杂,技术上需要昂贵的化学试剂。

Тэр өртгөө нөхөж чадахгүй байгаагийн улмаас хонины арьсаар хийдэг байсан материалыг ямааны арьс орлоод байгаа.

由于无法收回成本,过去用羊皮制作的材料正被山羊皮取代。

-Тэгвэл бусад улс орны туршлагаас бид юуг авах ёстой вэ?

-那么,我们应该借鉴其他国家的哪些经验?

-Хятадад Австрали улсаас хонины нэхий асар их хэмжээгээр ирж, нэг ширхэгийг нь 8-12 ам.доллараар авч байна.

-在中国,从澳大利亚运来的绵羊皮数量巨大,每张收购价为8至12美元。

Манайх ийм болгохын тулд малын өөрийнх нь үйлдвэр угсааг сайжруулах, түүхий эдийн бүтцээ сайжруулах хэрэгтэй.

为了达到这种水平,我们需要改良牲畜品种,优化原材料结构。

Гэхдээ манай улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй байна.

但是,我国的集约化畜牧业尚未发展。

Монголчууд малаа нядалж идэхдээ хамгийн хөгшнөөс нь иддэг.

蒙古人在宰杀牲畜食用时,总是先吃年纪最大的。

Харин эрчимжсэн мал аж ахуйгаар 1-2 нас хүргээд нядлаад, хурдан бойжуулаад залуу малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг.

而集约化畜牧业则在1至2岁时屠宰,通过快速育肥让幼畜进入经济循环。

Манайд ийм бизнес байхгүй байна.

我国目前缺乏这种经营模式。

Бид зах зээл сайтай орнуудын туршлагаас авахын тулд түүхий эдийнхээ чанарыг сайжруулах хэрэгтэй.

为了借鉴市场发达国家的经验,我们需要提高原材料质量。

Ингэж байж дараа нь хийж чаддаг болно.

只有这样,以后才能有所作为。

Ингээд аль салбарт нь бидний бүтээгдэхүүн байх ёстой вэ гэдгээ тодорхойлох ёстой.

然后,我们需要确定我们的产品应该定位在哪个领域。

Тийм учраас тогтолцоо хэрэгтэй.

因此,我们需要一个体系。

Тогтолцоо байхгүй цагт өрсөлдөх ямар ч боломжгүй.

在没有体系的情况下,根本无法竞争。

Ер нь арьс шир бол мах бэлтгэлээс гарсан дайврыг боловсруулдаг салбар.

总的来说,皮革业是一个加工肉类储备副产品的行业。

Энэ салбар байх ёстой.

这个行业必须存在。

Түүхий эдийг ямар нэгэн байдлаар боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулан, хүмүүс цалин орлоготой болох ёстой.

应当以某种方式加工原材料并将其投入经济循环,让人们获得工资收入。

Нөгөө талаасаа байгаль орчиндоо асар өндөр ач холбогдолтой шүү дээ.

另一方面,这对环境保护也具有极其重大的意义。

声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!

相关内容 查看全部