引自:彭博社(蒙古国)
| 本文核心语法:被动语态尾缀-гд的使用,如文中зохион байгуулагдаж,将动词词根转换为被动意义,强调展览作为被组织客体的持续状态。 |
国际农业、种植业、林业部门联合展览会——“农业博览会”正在连续第五年举办。
Энэ үеэр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хүнсний ногоо тариалалт, хураалт, малын тэжээл тариалалт зэрэг жижиг үйлдвэрлэлийг илүү механикжуулах шаардлагатайг Монголын тариаланчдын холбооны тэргүүн С.Батболд онцоллоо.
在此期间,蒙古国种植户协会会长斯·巴特包勒德强调,为提高农业和种植业领域的生产力,有必要对蔬菜种植、收获、饲料种植等小规模生产进行进一步的机械化。
Мөн зах зээлийн нийгэмд тариаланчид үйлдвэрлэл болон нэг га-аас авах ургацаа нэмэгдүүлэх чиглэлд техник технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, ашиглах шаардлагатай байгааг тодотгосон юм.
他还明确指出,在市场经济社会中,种植户为了扩大生产并提高每公顷产量,需要引入并利用先进的技术工艺和科学成就。
“Агро экспо”-оор сүүлийн үеийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр бордоо, хөрсний ханган нийлүүлэлтийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна。
“农业博览会”正在展示最新的农业技术、设备、种子化肥以及土壤供应产品。
Үндэсний статистикийн хорооны тайлангаас харвал 2025 онд улсын хэмжээнд 294.5 мянган тонн үр тариа, 239.8 мянган тонн хүнсний ногоо хураасан ч дийлэнх гол таримлын үйлдвэрлэл өмнөх оноос 15–55 хувиар буурчээ.
根据国家统计局的报告,尽管2025年全国共收获了29.45万吨粮食和23.98万吨蔬菜,但大多数主要农作物的产量较上年下降了15%至55%。
Нэг га-гаас авах ургац буурч, үр тариа 24.2 хувь, төмсний ургац 33.5 хувиар буурсан нь салбарын бүтээмж суларсныг илтгэж байна.
每公顷产量下降,其中粮食产量下降24.2%,马铃薯产量下降33.5%,这表明该行业的生产力有所减弱。
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт чиглэсэн засгийн газрын хөнгөлөлт, чөлөөлөлт тогтвортой, нэр төрөл нь ойлгомжтой байх нь чухал байгааг Монголын тариаланчдын холбооны тэргүүн онцоллоо.
蒙古国种植户协会会长强调,针对农业和种植业领域的政府优惠与减免政策保持稳定且种类明确至关重要。

