发布信息

中天公司中标蒙古国的亚开行融资太阳能项目

作者:本站编辑      2026-03-19 23:52:41     0
中天公司中标蒙古国的亚开行融资太阳能项目
引自:蒙古国能源部

本文核心语法:被动态通过在动词词根后附加后缀-гд-来实现,将动作的承受者置于主语位置,常用于描述项目由某方执行或资助。

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барих Түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гүйцэтгэгчээр техникийн шаардлага хангаж хамгийн бага үнийн санал ирүүлж шалгарсан БНХАУ-ын “Зонгтиан Фотоволтиак Технологи” компани болон “Жиансу Зонгтиан Технологи” компаниудын түншлэлтэй /2026.03.16/ өдөр гэрээ байгууллаа.

能源部在亚洲开发银行资助实施的“增加可再生能源项目”框架下,于2026年3月16日与中标单位签署了合同,该中标方为中国中天光伏技术有限公司与江苏中天科技股份有限公司组成的联合体,其通过满足技术要求并提供最低报价,成为在科布多省明嘎德苏木以交钥匙方式建设19.8兆瓦太阳能电站及8兆瓦时储能电池项目的承包人。

Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16000 гаруй ажиллагсадтай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг.

中标公司是中国领先的企业之一,在全球多个国家开展业务,拥有80多家子公司和16000多名员工。

Монгол улсад баригдсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм.

该公司在蒙古国首个大容量储能电池项目的建设中拥有担任承包人的经验。

Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж, нийт санхүүжилтийн 40 хувийг АХБ-аар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл.

该项目由亚洲开发银行贷款及气候投资金无偿援助实施,其中总融资额的40%是通过亚行由上述基金的无偿援助提供的,是一个具有高度重要性的项目。

Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлнэ.

项目由能源部和联合项目实施单位负责执行。

Тус гэрээний дагуу гэрээг байгуулснаас хойш 300 хоногт багтаан ашиглалтад оруулах юм байна。

根据该合同,项目将在签署合同后的300天内交付使用。

Мянгад суманд хэрэгжих төсөл нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас баригдаж буй 5 дахь эх үүсвэр.

在明嘎德苏木实施的项目是能源部在增加可再生能源项目框架下,于西部地区建设的第五个能源点。

Төслийн хүрээнд өмнө нь 2022 онд Завхан аймгийн Алдархаан суманд 5МВт, Говь-Алтай аймгийн Алтай суманд 0.6МВт, 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10МВт, 2024 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10МВт нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг ногоон эрчим хүчээр хангахад томоохон хувь нэмэр оруулж байна.

在项目框架下,此前已于2022年在扎布汗省阿尔达尔汗苏木投产5兆瓦电站、在戈壁阿尔泰省阿尔泰苏木投产0.6兆瓦电站,2023年在戈壁阿尔泰省也松布拉格苏木投产10兆瓦电站,2024年在库苏古尔省木伦苏木投产10兆瓦太阳能电站,为该地区的绿色能源供应做出了重大贡献。

Баруун бүсийн хувьд эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эрчимтэй нэмэгдэж, 2024 онд ОХУ-аас 229.8 сая кВт.ц, 2025 онд 264.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортлосон байна.

西部地区的能源需求增长势头强劲,2024年从俄罗斯进口电能2.298亿千瓦时,2025年进口2.645亿千瓦时。

Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц ЦЭХ үйлдвэрлэснээр ойролцоогоор 17 хувиар импортын ЦЭХ-ийг бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой.

明嘎德太阳能电站通过生产3930万千瓦时的电能,可使进口电能减少约17%,每年可节省200万美元。

Мянгад нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох хэмжээ 17.1 хувиар бууруулах ач холбогдолтой төдийгүй жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

明嘎德太阳能电站投产后,不仅每年将生产3930万千瓦时电能,使西部地区从俄罗斯的进口量减少17.1%,而且每年还将减少3.46万吨温室气体排放。

Ийнхүү дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр хэрэглэгчдийн эрчим хүчний найдваржилт, шинэ холболтын боломж нэмэгдэнэ.

随着国内能源生产和供应的增加,用户的用电可靠性和新接电能力都将得到提升。

Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.

项目建设安装期间将创造150多个临时就业岗位,投产后将创造14个固定就业岗位。

已关注
关注
重播 分享
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!

相关内容 查看全部