发布信息

蒙古国政府例会,聚焦牧民分配土地、铜厂招标、公路扩建、水资源保护

作者:本站编辑      2026-02-25 23:08:55     1
蒙古国政府例会,聚焦牧民分配土地、铜厂招标、公路扩建、水资源保护
引自:蒙古国政府

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026年2月25日举行了政府例行内阁会议,讨论并决定了以下事项。

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

将免费为牧民分配土地,用于种植饲料作物以及作为冬营地和春营地用途

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

会议讨论了《土地法》补充与修改法案,并决定将其提交至国家大呼拉尔。

Төсөл батлагдсанаар,

随着该法案的批准,

Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ.

将改变以往在政府层面集中确定全国每年分配和使用土地的位置及面积的规定,转变为规划土地统一基金基本分类转移的机制。

Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.

由此,将为更加协调且有策略地解决道路和基础设施建设、特殊需求征地等重大变更创造条件。

Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ.

对于从首都搬迁至地方的公民、因灾害失去家园的人员、急需社会福利支持的家庭成员以及残疾人家庭提出的土地分配申请,将不分先后顺序予以优先解决。

Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.

同时,法案明确规定了具有该省、县户籍的公民在其本辖区内优先获得土地分配的机会。

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.

为落实国家和地方发展政策及规划文件中包含的措施,详细规定了将各级公民代表大会批准的土地按指定用途通过项目招标原则进行分配的相关机制。

Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.

明确了优先为牧民分配最多5公顷土地用于种植饲料作物、免费分配最多1公顷土地用作冬营地和春营地的规定,体现了支持畜牧业可持续发展的政策导向。

Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.

明确了将公路、铁路、水资源、森林、特别保护区、矿产区等与自然资源利用相关部门的空间信息登记在土地统一基金管理综合电子系统中的义务,制定了旨在预防土地重叠、冲突和纠纷,保障跨部门协同并改善监管条件的规定。

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна.

法案通过后,地方政府将能更加独立地解决土地分配问题,减少审批环节,从而减轻给民众带来的困难和不便。

Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

地方政府可以结合自身特点,有针对性地分配用于基础设施、工程建设、生产和服务用途的土地,进而增加吸引投资和创造就业机会的可能性。

Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

此外,会议认为,牧民具备种植饲料作物的条件后,其适应气候变化的能力将得到提升,这也将为降低灾害风险提供实质性支持。

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

由于合同到期,将能源资源有限责任公司从完全免除空气污染费的企业和机构名单中剔除

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.

根据2020年5月27日第202号决议,对蒙古国政府2012年第139号决议批准的《开采原煤的企业和机构免除及减免空气污染费规程》进行了补充,决定将为减少空气污染而在生产改良型煤中免费供应不少于70%煤炭的企业和机构,纳入旨在保障国家安全的开采原煤的企业和机构范围。

Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

据此,根据政府2021年12月22日第393号决议,将向塔旺陶勒盖煤炭有限责任公司免费供应原料的能源资源有限责任公司增补入完全免除空气污染费的企业和机构名单,使其完全免除了空气污染费。

“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа.

因塔旺陶勒盖煤炭有限责任公司与能源资源有限责任公司之间的合同期满,政府决定将其从完全免除空气污染费的企业和机构名单中剔除。

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

两个国家的四家公司入围了建立铜精矿冶炼及加工厂项目的招投标候选名单

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

会议责成蒙古国部长、政府办公厅主任桑·宾巴朝格特,批准向表达投资意向并入围基于额尔登特工厂(国企业)的工业与科技园区内铜精矿冶炼及加工厂项目的参与者发放招标文件,授权负责组织招标活动的工作组对提交的材料进行评估,并将结果于今年五月内向政府内阁会议报告。

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.

由蒙古国总理2025年第60号法令成立的工作组,正在分阶段组织实施各项措施,以加快推进基于额尔登特工厂国有企业的工业与科技园区内铜精矿冶炼及加工厂项目的落实,并及时向政府内阁会议汇报工作进展。

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

在向全球铜业和冶金领域领先的20多个国家的共55家公司发出邀请后,共有7个国家的13家公司提交了投资与合作意向,经综合考量其实施同类项目的经验、技术与工艺方案、财务及经济实力等相关指标进行评估后,已向两个国家的四个法人实体发出通知,正为其参与招投标做好前期准备。

БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;

中国的有色金属建设股份有限公司

БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;

中国的江西铜业公司;

БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;

由中国联投新能源科技有限公司、中国恩菲工程及山西北方铜业三家公司组成的联合体;

Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.

瑞士的嘉能可国际公司。

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

会议下达了今年启动乌兰巴托至伦县方向公路扩建与改造工程的指示

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

会议责成道路与交通部长伯·德勒格日赛汗和财政部长包·扎布赫兰,研究通过外国贷款、援助以及政府与私营部门合作形式解决乌兰巴托至伦县方向公路扩建与改造项目融资的可行性,并将建议提交政府内阁会议。

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

蒙古国总理贡·赞丹沙塔尔指示,乌兰巴托至伦县方向101.7公里的公路计划扩建并改造为双向六车道,工程中要注意不重蹈达尔汗公路改造时的覆辙,并确保年内开工建设。

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

同时,任命道路与交通部副部长贡·钢包勒德为负责乌兰巴托至伦县方向公路扩建与改造项目的政府代表。

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

关于批准联合国教科文组织《保护水下文化遗产公约》的法案将提交至国家大呼拉尔

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зөвшилцөх, хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.

会议讨论了关于批准联合国教科文组织《保护水下文化遗产公约》的法案,并决定按《大呼拉尔全体会议规则法》的规定提交至国家大呼拉尔进行协商和审议。

Тус конвенцод “Хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой, доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” хэмээн үзэж, усан доорх соёлын өвийг хамгаалахтай холбоотой бусад олон улсын хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр Оролцогч Улсууд дотоодын ус, олтригийн ус, харьяалах тэнгис дэх усан доорх соёлын өвд чиглэсэн үйл ажиллагаанд конвенц болон дүрмийг хэрэглэхээр заасан.

该公约规定,将所有具有文化、历史或考古价值,周期性或连续处于水下至少100年且对人类历史、文化和科学具有重要意义的人类生存遗迹视为水下文化遗产,在不违反与保护水下文化遗产相关的其他国际协议和国际法准则的情况下,缔约国须将公约及规则适用于内水、群岛水域和领海内的水下文化遗产相关活动。

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц батлагдсанаар олон улсын эрх зүйн хүрээнд усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий болжээ.

通过《保护水下文化遗产公约》,将在国际法框架下建立水下文化遗产保护体系,并创造机会发展超出国家法律管辖范围之外的文化遗产保护、修复方法及国际合作。

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-д 80 улс гишүүнээр нэгдэн орж, усан доорх соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байна.

目前已有80个国家加入《保护水下文化遗产公约》,并正在开展水下文化遗产的登记、研究、保护和利用活动。

已关注
关注
重播 分享
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!

相关内容 查看全部